Коронавирусний халдварын тохиолдол таваар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-18 13:14:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 18-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол таваар нэмэгдэж, нийт 407 боллоо.  

Тодруулбал, халдвартай иргэний ойрын хавьтал буюу Булган сумын дөрвөн иргэн, “Цамбагарав зочид буудал”-д тусгаарлагдаж байсан нэг хүүхдээс тус тус халдвар илэрсэн байна. 

“Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 106 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 538, тусгаарлан ажиглах байранд 95, гэрийн тусгаарлалтад 448, гэрийн ажиглалтад 509 иргэн буй.   

Холбоотой мэдээ