Коронавирусний халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-06-21 16:20:17

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн дотор Говьсүмбэр аймагт коронавирусний халдварын шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй бөгөөд нийт батлагдсан тохиолдлын тоо 227 байна.

Харин “Ковид-19” халдвараар өвчилсөн таван хүн эдгэрч, өнгөрсөн хугацаанд нийт 106 хүнийг орон нутагтаа эмчлэн эдгэрүүлсэн гэж аймгийн ЭМГ-ын мэдээлэлд дурджээ.

Холбоотой мэдээ