Монголын хөл бөмбөгийн холбооны шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-23 08:55:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ/-нд бүртгэгдсэн хугацааны дагуу Тэмцээн зохион байгуулах журмын 5 дугаар заалтын хүрээнд нийт 14 хоногийн хугацаатай тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ.

 

Мягмар гараг буюу 6 дугаар сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл шилжилт хөдөлгөөн чөлөөтэй хийгдэх боломжтой.

 

Тоглогчдын статус шилжилт хөдөлгөөний журмын дагуу тоглогчдыг клубээс клубын хооронд шилжүүлэхдээ FIFA TMS системд бүртгүүлэх бөгөөд, өөрийн клубтээ нэгтгэж буй тоглогчдыг МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтэст мэдэгдэж баталгаажуулдаг юм байна.

Холбоотой мэдээ