ОУХМ, ахмад тамирчин Б.Болдбаатар нийт 1250 км зам туулна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-06-23 09:03:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон даяар өрнөж байгаа “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин хөнгөн атлетикийн ахмад тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар” чиглэлийн 1250 км замыг туулахаар энэ сарын 15-нд Жанчив баатрын талбайгаас замдаа гарчээ.

 

Тэрбээр энэ сарын 20-ны байдлаар Завхан аймгийн Загастайн даваагаар давж, нийт 360 км зам гүйж Завхан аймгийн Тэлмэн сумыг өнгөрчээ.

 

Ташрамд сонирхуулахад, ОУХМ Б.Болдбаатар 2020 онд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж байсан. Энэ удаад нийт 1250 км зам туулж 7 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод барианд орж ирэхээр төлөвлөжээ.



Холбоотой мэдээ