Урьдчилан сэргийлэх багцыг халдвар бүртгэгдсэн сумдад хуваарилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-23 15:30:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос коронавируст халдвар бүртгэгдсэн 15 суманд урьдчилан сэргийлэх эмчилгээний багцыг тус бүр 100 ширхэг, 200 ширхэг түргэвчилсэн оношлуурын хамт хүргүүлж байна.

Коронавируст халдвар, түүний хүндрэлээс ард иргэдийг хамгаалах үүднээс бэлтгэж буй эмчилгээний урьдчилан сэргийлэх багцыг одоогоор 1800 боодлыг савлаад байна. 

Дээрх урьдчилан сэргийлэх эмчилгээний багцыг батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын зорилтот бүлгүүдэд үнэ төлбөргүй олгох бөгөөд цаашид тасралтгүйгээр олгож нийтдээ 10 мянган ширхэг урьдчилан сэргийлэх эмчилгээний багцыг бэлтгэж тараах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. 

Дараагийн ээлжийн тангийн татан авалтыг хийж байгаа бөгөөд ирэхээр эмийн сангуудаар 20 мянган төгрөгөөр худалдаалах юм байна. 

Урьдчилан сэргийлэх эмчилгээний багцад орсон эм, танг хэрхэн хэрэглэх зааврыг тус багцад хавсаргажээ. 

Холбоотой мэдээ