Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-25 09:44:02

Дорноговь МОНЦАМЭ/. Засгийн газраас Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа газрын тосны  үйлдвэр байгуулах төслийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 20-30 хувьтай байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Амгаланзаяа мэдээллээ.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах, сав резервуар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замаас бүрдэх юм.

Мөн ажилтан, албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд зориулсан 550 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэргээс бүрдсэн "Газрын тосны үйлдвэрийн хотхон" багтах аж.

Газрын тосны үйлдвэр байгуулах бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн компаниуд ч оролцож буй. Харин үйлдвэрийн ажилчдад зориулсан орон сууцны эхний ээлжийн барилга энэ оны долдугаар сард ашиглалтад орох аж.

Холбоотой мэдээ