Гуандун мужид дотоодын гаралтай халдвар бүртгэгдэлгүй тав хонож байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-28 16:39:11

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид таван хоног дараалан коронавируст халдварын дотоодын гаралтай тохиолдол бүртгэгдсэнгүй. Улмаар мужийн олон хотод хоолны газрууд үйл ажиллагаагаа нээсэн байна.

    Тодруулбал, Гуандун мужийн Эрүүл мэндийн хорооноос мэдээлэхдээ, “Шинээр нэмэгдсэн тохиолдол болон шинж тэмдэггүй халдвар тээгч өчигдөр бүртгэгдээгүй” гэв. Тус муж даяар тав дахь өдрөө ийнхүү халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

    Түүнчлэн тус мужийн Гуанжоу хотод долоо дахь өдрөө шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул хотын дөрвөн дүүргийг “бага эрсдэлтэй” зэрэглэлд шилжүүлжээ. Ингэснээр тус хотод “дунд зэргийн эрсдэлтэй” газар үлдээгүй байна.

    Улмаар Гуанжоу, Фошань хотуудын нийтийн хоолны газрууд ажиллаж эхэлжээ.

    Одоогоор тус мужид дөрвөн газар “дунд зэргийн эрсдэлтэй” хэвээр байгаа ба эдгээр нь Шэньжэн, Фошань, Дунгуан хот юм.

Холбоотой мэдээ