"Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК ажилтнуудадаа дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-03 16:12:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Эрдэнэ сумын ажилтнуудадаа дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал, Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчээр хангагч “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хамт олон нэгдэн нэг өдрийн цалингаа хүмүүнлэгийн үйлст зориулсан байна.

Тус ТӨХК-ийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын цахилгааны байцаагч Б.Санжмятавт гэр, тус сумын эрчим хүчний салбарын ахлагч Д.Энх-Амгаланд эмчилгээний зардлыг шийдвэрлэж, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзориг албаны төлөөлөл гардуулан өгөв.

Нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай ажиллагааг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа хэмээн холбогдох албанаас мэдээлсэн юм.


Холбоотой мэдээ