Аймгийн ИТХ-ын ажлын албанд 130 гаруй иргэн утсаар санал хүсэлтээ өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-05 17:49:58

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын ажлын алба хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 130 гаруй иргэний саналыг утсаар хүлээн авсан гэж мэдээлэв.

Тус ажлын албанаас иргэдэд нээлттэй үйлчлэх зорилгоор ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагт утсаар иргэдийн саналыг хүлээн авч бүртгэдэг байна. Мөн хүлээн авсан саналуудыг эрэмбэлж холбогдох байгууллагад нь уламжилж шийдвэрлэдэг ажээ.

Хагас жилийн байдлаар иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн 90 гаруй хувийг холбогдох газруудад нь уламжилж, шийдвэрлүүлээд байна. Мөн 24 сумын ИТХ-аас иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн саналын хариу бүрийг барагдуулан ажиллаж байна. Түүнчлэн аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэний танхим дээр “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Хоршоо хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх дэд хөтөлбөр” зэрэг төсөл хөтөлбөрүүдэд иргэний нийгмийн байгууллагуудаас санал авчээ. Ингэснээр дээрх төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгаж, хамтран ажиллахаар болжээ. 

Холбоотой мэдээ