Сонирхогчдын боксын жинд AIBA өөрчлөлт хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос эрэгтэй, эмэгтэй тамирчдын жинд өөрчлөлт хийж олшруулсан байна.
Тухайлбал эрэгтэйчүүдийн жингийн ангилал 10-аас 13 жин
болсон бол эмэгтэйчүүдийн ангилал 10-аас 12 жинд өрсөлдөхөөр болгож өөрчилсөн
байна. Энэхүү жингийн ангилал нь олимпын бус бөгөөд дэлхий, тив, олон улсын тэмцээнүүдэд мөрдөгдөх юм байна.
Шинэ жингийн ангиллын өөрчлөлтийг 2021 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.