Батлагдсан тохиолдлын тоо 1280 болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-07-06 20:20:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баруун-Уртад 22, Эрдэнэцагаанд нэг, Наранд гурав, Халзан суманд дөрөв, нийт 30 тохиолдол нэмэгдсэнээр аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 1280 болоод байна. Эдгээрээс 864 иргэн бүрэн эдгэрчээ.

"Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Түвшинширээ сумаас бусад бүх сумын ЭМТ-д халдвар авсан 429 иргэн эмчлүүлж байна. Үүнээс 385 хүний бие хөнгөн, 23 хүний бие хүндэвтэр, хоёр хүний бие хүнд байна. 

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчдыг илрүүлэхээр тандалтын нэг баг ажиллаж байгаа бөгөөд одоогоор ойрын 1788, дам 2553 харьцагч хяналтад байна" хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ