Мал эмнэлгийн ариутгалын пункттэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-07-08 19:48:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг хүн, малын халдварт өвчний эрсдэл өндөртэй. Өвчин гарсан үед ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг гар аргаар хийж ирсэн. Тэгвэл энэ байдлыг ирэх наймдугаар сард хална. Учир нь тус аймагт улсын төсвийн 930 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мал эмнэлгийн ариутгалын пункт барьж байна.

2020 оны 6 дугаар сард анх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Одоогорр ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ оны 8 дугаар сарын 10-нд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэж өгөхөөр шаргуу ажиллаж байна. Учир нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн хавар хэсэг хугацаанд ажил зогссон гэж гүйцэтгэгч компанийн захирал Я.Аваадорж хэллээ.  

Энэхүү пункт ашиглалтад орсноор халдарт өвчин, цар тахлын үед гаднаас ирсэн авто машинуудыг ариутгаж, халдваргүйжүүлэн дотогш нэвтрүүлдэг болох юм. 

Улаанбаатар - Баруун-Урт чиглэлийн төв зам дагуу байрлах хяналтын постын дэргэд барьж буй энэхүү ариутгалын пунктын барилгын ажлыг "Буянт-Ас" ХХК гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ