Хоёр иргэний амь насыг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-14 16:03:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Бүх нийтийн амралтын өдрүүд үргэлжилж иргэд гол, усны дагуу ихээр амарч зугаалж байгаагийн улмаас сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Тодруулбал зөвхөн энэ сарын 10-11-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн хэмжээнд усны ослын хоёр дуудлага бүртгэгдэж, хоёр иргэн амь насаа алдаж, хоёр иргэний амь насыг авран хамгаалаад байна. Өнөөдрийн байдлаар нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа ажээ. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж гарч байна хэмээн албаны хүн ярилаа. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд болон аялал зугаалгаар зорчиж буй иргэд үерийн аюулаас болгоомжтой байх. Баталгаат гүүр, гарам, гарцаар зорчиж өөрийгөө болон бусдыг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх. Цаашлаад бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулж, гол мөрөн нуурын усанд орохгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа. 

Холбоотой мэдээ