Оёдолчид нэгдсэн зохион байгуулалтад орох хэрэгтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-28 01:14:42

Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, “Ахуйн үйлчилгээ хөгжил судалгааны нийгэмлэг” ТББ,  “Үйлчин бүсгүй үндэсний зөвлөл”-тэй хамтарч “Үйлчин бүсгүй-2016” уулзалт зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хийв.

Зөвлөлгөөнд аймгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 138 төлөөлөл оролцож мэдээлэл авч тулгамдаж буй асуудал, салбарын цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн үеэр оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж дэмжих, үйл ажиллагааг нь нэгдсэн зохион байгуулалтад оруулж оёдлын үйлдвэрүүдийг шинээр байгуулах санал санаачилга гаргав. Энэ удаагийн уулзалт зөвлөлгөөн нь оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд аймагтаа анх удаа зохион байгуулж байгаа тухай оролцогсод нь онцолж байлаа.

Тус аймагт оёдол, сүлжмэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй жижиг дунд үйлдвэр байдаг бол 8500 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс 785 орчим нь оёдол эрхэлдэг байна. 

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ