Уламжлалт эмчилгээний тасгийг ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-15 18:52:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг өвчтөн хүлээн авах нийт 215 ортойгоос 153-ыг нь коронавируст халдварыг эмчлэх тасгийн зориулалттайгаар ашиглаж байна. Үүнтэй холбогдуулан үндсэн тусламж үйлчилгээнд хүндрэл учирч хүлээгдэл үүсээд байгаа талаар тус эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг мэдээллээ.

Эмнэлгийн удирдлагын зүгээс дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуучин нэршлээр “Буман нарс”, шинэ нэршлээр "Ивээлт нарс” сувиллын газрыг Уламжлалт эмчилгээний тасгийн зориулалтаар ашиглахаар болж, албан ёсоор нээн ажиллуулж эхэлжээ.

Тус хамт олны зүгээс эл "Ивээлт нарс" сувилалаа Шаамар сумын "Усан сангийн дэнж" хэмээх газар өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан, ажиллагсдынхаа хүчээр барьж байгуулсан байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг тус сувилалд Уламжлалтын тасгаа ирэх сарын 19-нийг хүртэл  ажиллуулах аж.

Ташрамд дуулгахад, Нэгдсэн эмнэлгийн 618 ажилтан коронавируст халдварт цар тахлын үед 57 мянган цаг илүү ажиллаад байна.

Холбоотой мэдээ