17 хүртэлх насны 74 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-17 11:38:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 240 сорьцод PCR шинжилгээ хийхэд 40 эерэг тохиолдол батлагдсан байна. Эдгээр нь аймгийн төв Сүхбаатарт 16, бусад тохиолдол нь Алтанбулаг, Баянгол, Бугант, Мандал, Хүдэр, Цагааннуур, Шаамар, Дулаанхаанд байгаа аж.

Мөн эдгээрийн нэг батлагдсан тохиолдол нь Улаанбаатар хотоос ирсэн иргэн бөгөөд хотод эмчлүүлэхээр буцаж явсан байна. Дээрх батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байгаа аж. Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 19 тасагт одоогоор 284 батлагдсан тохиолдол, 20 ойрын хавьтлыг эмчилж байна. Эдгээр тохиолдлоос жирэмсэн долоо, 17 хүртэлх насны 74 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Мөн одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт нэн хүнд хүн байхгүй, хүнд долоо, хүндэвтэр 24 тохиолдол тус тус эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ