МУИС Кубын Олон улсын институттэй хамтран ажиллахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-07-19 18:36:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Кубын Олон улсын харилцааны дээд боловсролын институт хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг, Кубын Олон улсын харилцааны дээд боловсролын институтын захирал Рохелио Сиерра Диаз нар энэ сарын 15-нд гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд олон улсын харилцааны чиглэлээр багш, оюутан солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлэх юм. Мөн харилцан туршлага солилцох боломж бүрдэж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв. Олон жилийн турш идэвхжин хөгжиж ирсэн Монгол, Кубын боловсролын салбарын хамтын ажиллагаа ийнхүү олон улсын харилцааны чиглэлээр өргөжин тэлэх эхлэл тавигдлаа. 




Холбоотой мэдээ