32097 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-21 11:27:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 315 шинжилгээ хийснээс коронавиурсний халдварын 42 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 33, Баян-Уулд 5, Халиунд 1, Цээлд 1, Тонхилд 2 тохиолдол бүртгэгдэж8 аймгийн хэмжээнд 2897 хүн ковидын халдвараар өвчилсөн байна.

Долоодугаар сарын 21-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 470 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 304 хүний биеийн байдал хөнгөн, 103 нь хүндэвтэр, 57 нь хүнд, 3 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 2422 нь бүрэн эдгэрчээ. Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 36660, хоёр дахь тунд 32097 иргэн хамрагдаад байгаа ажээ.


Холбоотой мэдээ