Цагаан хад суурьшлын бүсэд байгаа бүх иргэнийг PCR шинжилгээнд хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-21 11:50:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ачаа тээврийн Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан ажлын хэсгийн бүрэлдэхүүн PCR шинжилгээний явуулын таван баг гарган суурьшлын бүсэд байгаа бүх иргэнийг шинжилгээнд хамруулж байна.


Түүнчлэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж, ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байрыг хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа юм. Суурьшлын бүс рүү нэвтрэх 2 шалган нэвтрүүлэх цэг дээр шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгуулжээ.


Ханбогд сумын Хайрхан багийн төвд 6 цагт 150 сорьцонд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лаборатори 24 цагаар ажилладаг. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, ОБГ, Хилийн 0131 дүгээр анги, Автотээврийн төвөөс хяналтын 26 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 5 чиглэлд 124 албан хаагч хоёр ээлжээр 24 цагаар автотээврийн болон иргэдийн хөдөлгөөнийг хянаж байгаа аж.


Цагаан хад суурьшлын бүсэд энэ сарын 18-ны байдлаар 1571 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэснийг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв

Холбоотой мэдээ