Гадаадад сурч буй оюутны сургалтын төлбөр, амьжиргааны зардлын статистик гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас гадаадад суралцаж буй монгол оюутны сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг статистикт үнэн зөв тусгах түүвэр судалгааг хийж байна.
Судалгаанд гадаад улсад суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой. Оюутны өгсөн мэдээлэл нь Монгол Улсын гадаад секторын статистикт чухал эх сурвалж болох тул судалгаанд идэвхтэй оролцохыг уриалав. Мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглах тул нууцлалыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу чандлан хадгалахыг төв банк мэдээлжээ.
Судалгааны асуулгад бүрэн хариулсан 50 хүнийг санамсаргүй байдлаар сонгон, 50 мянган төгрөгийн ном худалдан авах урамшуулал олгох аж. (Судалгааны асуулгыг бөглөх холбоос)