112 сорьцод PCR шинжилгээ хийхэд 70 эерэг тохиолдол батлагдлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-22 23:38:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 112 сорьцод PCR шинжилгээ хийхэд 70 эерэг тохиолдол батлагдлаа. Эдгээр нь Сүхбаатар 15, Мандал 35 /Хэрх 11, Түнхэл 1/, бусад нь Ерөө, Бугант, Зүүнбүрэн, Орхон, Хүдэр, Хушаат, Шаамар, Дулаанхаан тосгонд тус тус байна.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байгаа аж. Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 14 тасагт 291 батлагдсан тохиолдол, 17 ойрын хавьтлыг эмчилж байна. Эдгээрт жирэмсэн эх дөрөв, 17 хүртэлх насны 69 хүүхэд байгаа аж.

Мөн өнөөдрийн байдлаар нийт 24 иргэн эдгэрэн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт хүнд тав, хүндэвтэр 17 тохиолдол эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ