СИНЬХУА агентлагаас МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 12:25:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Синьхуа агентлагийн дарга Хө Пин баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Мэндчилгээнд, 

"МОНЦАМЭ агентлагийн дарга эрхэм хүндэт хатагтай Б. Ганчимэг танаа,


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан, миний бие Синьхуа агентлагийн нэрийн өмнөөс Танд болон МОНЦАМЭ агентлагийн хамт олонд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.


Таны удирдлага дор МОНЦАМЭ агентлаг улам бүр хөгжин дэвжиж, цаашид ч улам өргөжин хөгжинө гэдэгт би итгэж байна.

Синьхуа агентлаг болон МОНЦАМЭ агентлагийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь 60 гаруй жилийн түүхтэй.


Манай хоёр агентлагийн мэдээ солилцоо, боловсон хүчний солилцооны салбарын хамтын ажиллагааны түвшин тасралтгүй хөгжиж, Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага /OANA/ зэрэг олон талт хүрээнд бие биенээ дэмжин ажилласаар ирснийг дурдахад таатай байна.


Миний бие цаашид тантай хамт хоёр агентлагийн ажил хэргийн хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр ард түмний харилцаа холбоог улам бүр бэхжүүлэн, "Бүс ба Зам "санаачилгыг "Талын зам "санаачилгатай уялдуулан хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулахыг хүсч байна.


МОНЦАМЭ агентлагийн үйл хэрэг цаашид улам бүр өөдлөн дэвжихийн ерөөл дэвшүүлье! Танд болон танай агентлагийн хамт олонд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе" гэсэн байна. 




Холбоотой мэдээ