Элчин сайд И.К.Азизов МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 12:32:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүллээ.


Мэндчилгээнд, 

"Эрхэм хүндэт хатагтай Б.Ганчимэг танаа,

ОХУ-ын Элчин сайдын яамны хамт олон болон хувиасаа Танд болон танай хамт олонд Монголын хамгийн олон жилийн түүхтэй  мэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны нэгэн зууны ойг тохиож байгаад халуун баяр хүргэе!


Өнгөрсөн  зуун жилийн хугацаанд танай агентлагийн зөвхөн нэр нь өөрчлөгдөж, харин ур чадвар, танай ажилтнуудын мэргэжлийн чадвар, ажлын хариуцлага, шуурхай болон нийтлэл нь Монголын сэтгүүл зүйн сор нь болсон билээ.


Зөвлөлт Орос нь МОНЦАМЭ агентлагийн үүсгэн байгуулахад хамтран, түүнийг бий болоход өөрийн хувь нэмрээ оруулсаныг тэмдэглэхэд таатай байна. Танай агентлаг байгуулагдсан цагаасаа хойш Орос, Монголын уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монголд болж буй үйл явлууд, Орос-Монголын харилцааны талаар  үнэн мэдээллийн орос эх сурвалж болсоор ирсэн.


Манай Элчин сайд яам цаг хугацаагаар шалгагдаж ирсэн сайн харилцааг өндөрөөр үнэлдэг бөгөөд цаашид ч нягт, үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна.


Танд болон танай нийт хамт олонд эрүүл энх, урам зоригтой байж уран бүтээлийн өндөр амжилт мөн сайн сайхныг хүсэн ерөөе" гэсэн байна. 



Холбоотой мэдээ