Говийн онцгойнхон усны дадлага хийлээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-06-28 13:29:29

ОБЕГ-ын харьяа Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар өөрийнхөө албаны  аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Усны дадлага сургууль”-ийг Тайшир сумын “Гэгээн нуур”-нд зохион байгууллаа.

Тус сургалтаар аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг явуулж, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, усны мандал дээрх ажиллагаа, тийрэлтэт завийг аврах ажиллагаанд ашиглах дадлага сургуулиудыг хийсэн байна. Мөн аврах ажиллагааны үеэр ашиглах техник хэрэгсэлд үзлэг хийж, дадлага сургуулийн талаар албан хаагчдын дунд ярилцлага зохион байгуулжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ