НААҮГ-т шаардлагатай автомашин хүлээлгэн өгөв

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-07-24 13:06:06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн 127.5 сая төгрөгөөр аймгийн НААҮГ-т хог тээврийн ачааны автомашиныг нийлүүллээ.

Тус автомашинд даацын дугуй 10 ширхэг, агаар шүүгч, тос, маслын шүүр, дугуй өргөгч бусад зэрэг дагалдах хэрэгслүүд багтсан байна.

Одоогоор НААҮГ-т ЗИЛ-130 маркийн автомашин 8, Хог тээврийн шахдаг автомашин 6, Ус, усалгааны 2 автомашин, нэг авто өргөгчийг өдөр тутмын ажилд ашиглаж байгаа аж. Парк шинэчлэлийн хүрээнд тун удахгүй  ковш болон хог тээврийн дөрвөн автомашин нийлүүлэх ажээ.

Түүнчлэн зам талбайн ажилчид зуны нормын хувцастай болсон байна. Аймгийн Засаг дарга 32 сая төгрөгийг төсвийн тодотголд суулгуулан тус байгууллагын ажилчдын зуны нормын гутал, хувцсыг шийдвэрлэж өгчээ.

Холбоотой мэдээ