Өнөөдөр Токиогийн дэвжээнд өрсөлдөх монгол тамирчид
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 2 дахь өдөр 28 орны баг тамирчид медаль хүртсэн бөгөөд тэдний нэгд Монголын Улсын баг багтсан юм.
Харин өнөөдөр буюу 7 дугаар сарын 25-ны өдөр Монголын
шигшээ багаас эмэгтэй 3х3 сагсан бөмбөг, буудлага, жүдо, боксын тамирчид Токиогийн олимпын уралдаан тэмцээндээ хүч, хурд, ур чадвараа сорино.
Тухайлбал, Буудлага спорт: Өнөөдөр өглөө 9:00 цагаас Asaka
shooting Range буудлага спортын төвийн галын шугаманд манай 2 тамирчин цэц мэргээ сорино. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны
10 метрийн дасгалд олимпын мөнгөн медальт Отрядын Гүндэгмаа 18 дугаар, ОУХМ
Цолмонбаатарын Анударь 26 дугаар галын шугамнаас сум тавина. Урьдчилсан
буудлага өглөөний 9:00 цагаас , Улмаар финалд
урьдчилсан буудлагад хамгийн өндөр оноо авсан 8 тамирчин цааш нь медалийн төлөө
11:15 цагаас өрсөлдөнө.
Эмэгтэй 3х3 сагсанбөмбөг Aomi Urban sports park -т болж
байгаа бөгөөд Монголын шигшээ баг өнөөдөр хоёр тоглолт хийнэ. Эхлээд өглөөний
10.15 минутаас эзэн орон Японы багтай, дараа нь 14:00 цагаас ОХУ-ын багтай
тоглох юм.
Nippon Budokan ордны татами дээр манай 2 жүдоч хүчээ
сорино. Өнөөдрийн барилдаан 11 цагаас эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 52 кг-д
Лхагвасүрэнгийн Сосорбарам хоёрдугаар татамид долоо дахь барилдаанд Узбекистаны
Д.Келдиероватай эхний барилдаанаа хийх бол эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдөх
Ёндонпэрэнлэйн Басхүү нэгдүгээр дэвжээнд 15 дахь барилдаанд дэвжээн гарах юм.
Мэргэжлийн сумо бөхиийн Ryogoku Kokugikan ордонд болж буй боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-д Баатарсүхийн Чинзориг орой 17 цаг 15 минутаас 1/16 -д шалгарах тулаанаа Узбекистаны Эльнур Абдураимовтой хийх юм.