ОУХМ Х.Болортуяа 1/4 шигшээд Болгарын бөхтэй барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг жингийн 1/4 шигшээд ОУХМ Х.Болортуяа, Болгарын бөх Тайбе Юсеинтэй барилдахаар болов.
Дэлхийн аварга, ДАШТ-ий
3 мөнгө, 2 хүрэл медальт, Болгарын бөх Тайбе Юсеин, Бразилын Лаис Нунесыг 4:1-ээр ялж
манай бөхтэй хүч үзэхээр болжээ.
Х.Болортуяагийн хувьд 2020 оны Иван Ярыгиний Гран прид түрүүлж, Ази тивийн аваргад
үзүүрлэсэн амжилттай Токиогийн олимпод хүчээ сорьж байгаа юм.