Ямайкийн хөнгөн атлетикч Томпсон Хера 2 дахь алтан медалиа хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ямайкийн хөнгөн атлетикч Элейн Томпсон Хера “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 200 м гүйлтийн уралдаанд алтан медаль хүртлээ.
Тэрбээр 21.53 секундийн амжилт үзүүлэв. Энэхүү 200 м гүйлтийн уралдааны 2 дугаар байрт буюу мөнгөн медалийг Намибын тамирчин Кристин Мбома /21.81/ барианд орсон бол хүрэл медалийг АНУ-ын гүйгч Габриэл Томас /21.87/ хүртжээ.
Томпсон Хера Токиогийн олимпын 100 м зайд алтан медаль аваад байсан юм
Энэхүү 200 м гүйлтийн уралдааны
2 дугаар байрт буюу мөнгөн медалийг Намибын тамирчин Кристин Мбома /21.81/
барианд орсон бол хүрэл медалийг АНУ-ын гүйгч Габриэл Томас /21.87/ хүртжээ.
Ингэснээр, Томпсон Хера
олимпын 4 удаагийн аварга болж байна. Тэрбээр “Рио-2016” олимпын наадамд 100 м,
200 м зайд алтан медаль хүртэж байсан юм.