Халдварын тохиолдол 11-ээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-08-05 13:36:34

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн нэг хоногт PCR шинжилгээ 345, түргэвчилсэн шинжилгээ 556 иргэнд хийснээс коронавируст халдварын 11 тохиолдол шинээр батлагджээ. Энэхүү 11 тохиолдлыг задалж үзвэл, найм нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд бол шинж тэмдгийн дуудлагаар гурван иргэнээс илэрчээ. Тодруулбал, дээрх гурван тохиолдлын нэгнийх нь хажуу айлд халдвар гарсан, нэг нь Хадгаламж зээлийн хоршооны ажилтан, мөн гадаа байнга хүүхдээ салхилуулдаг нэг иргэн гэв. Харин халдварын голомтот бүс нутгаас 841 иргэн Дорнод аймагт ирсэн бол өнөөдрийн байдлаар ковидын тасгуудад 147, тусгаарлан ажиглах байранд 202, гэрийн тусгаарлалтад 3076 иргэн байгаа аж. Эмчлүүлж байгаа иргэдийн дунд нэн хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 30 өвчтөн байна.

Холбоотой мэдээ