Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 9846 иргэн байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-08-05 09:55:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 317 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 9846 иргэн байна.


Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4103, тусгаарлан ажиглах 17 байранд 388 иргэн, орон нутагт 248 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5343 иргэн байгаа юм.


Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 2412 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Холбоотой мэдээ