Марафонч Б.Мөнхзаяа 45 дугаар байрт орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-07 08:54:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрлийн уралдаан өнөө өглөө 6:00 цагт Хоккайдо мужийн Саппоро хотын Одори паркт эхэллээ.


Олимпын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 42 км 195 м замаа амжилттай туулж 45 дугаар байрт /2:37:08/ орлоо. 

 

Уралдаан 7:00 цагаар эхлэх байсан ч зохион байгуулагчид хэт халуун байгаагаас дахин нэг цаг уралдааныг урагшлуулсан. Яг одоо Саппород 32 градус халуун, чийгшэл 68 хувьтай байна.

 

Халуун, бүгчим ийм нөхцөлд 42 км 195 м замыг туулахаар Токиогийн олимпын замд гараанаас 88 тамирчин гарсан ч 35 километрийн дараа 13 тамирчин уралдааны замаас гараад байна. АНУ, Украин, Чех,Испани, Этиопийн хоёр, Португал, Кени , Бахраин зэрэг орны тамирчид багтжээ.



 


Холбоотой мэдээ