Аргентинд залуучуудад зориулсан ажил эрхлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-08-10 17:30:53

БУЭНОС-АЙРЕС. /Xinhua/. Аргентины Засгийн газар програм хангамж болон холбогдох салбарын ажлын байранд эрх тэгш ажиллах боломжийг олгох үүднээс залуучуудад зориулсан сургалтын хөтөлбөрийг даваа гаргаас эхлүүлжээ.


Энэ оны эцэс гэхэд уг хөтөлбөрийн хүрээнд 60 мянган залуусыг сургахаар төлөвлөж байгаа ажээ. Ерөнхийлөгч Альберто Фернандес хөтөлбөрийн тухайд, "Залуучууд Аргентины түүхэнд өөрчлөлтийн гол баатрууд байсаар ирсэн. Уг хөтөлбөр нь залуусыг сургаж, ажлын байраар хангах зорилготой юм” хэмээн мэдэгджээ.


Мөн програм хангамж, компьютер, видео тоглоом, дуу, дүрс бичлэгийн продакшн зэрэг мэдээллийн янз бүрийн салбарт шууд болон шууд бусаар 450 мянган хүн ажилладаг гэдгийг тэрбээр дурдаад, энэ салбарт дахин 100 мянган ажлын байрыг шинээр бий болгох боломжтой хэмээн нэмж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ