Баян-Өлгийн нутгаар энэ сард олон жилийн дунджаас дулаан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийт
нутгаар энэ сард агаарын температур олон жилийн дунджаас дулаан байна гэж
аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн,
хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын
температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин хоёрдугаар арав
хоногийн эхээр ихэнх нутгаар 5–10°С-аар дулаарна.
Сарын нийлбэр хур тунадас 5–25 мм буюу
олон жилийн дундаж орчим байх аж.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав
хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас,
зарим газраар нойтон цас орно. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр
зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Холбоотой мэдээ

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
8 цаг

СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо
8 цаг

СЭЛЭНГЭ: БНСУ-тай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана
10 цаг