Ховдод халдварын 421 шинэ тохиолдол илэрч, нас баралт нэг бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-01 16:10:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 421-ээр нэмэгдэж, нийт 8604 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 771 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 66 нь 0-18 насны хүүхэд, 55 нь жирэмсэн эх байна.

Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 3636 хүн гэрээр эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 62 хүн гарснаар коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо нийт 4878 болжээ.

Түүнчлэн Жаргалант сумын иргэн Б 79 настай, эрэгтэй. Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр, архаг, хууч өвчний хавсарсан оношоор наймдугаар сарын 29-нд нас баржээ. Ингэснээр Ховд аймагт коронавирусний халдварын улмаас нас баралт нийт 9 бүртгэгдэв.   

 

Холбоотой мэдээ