Баялаг бүтээгчид туршлагаа солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 10:56:33

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Өвөрхангай аймгийн Баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг Арвайхээр хотод зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 19 сумын 628 төлөөлөгч оролцож Монгол орны баялаг бүтээгчдийн талаар мэдээлэл аван туршлага солилцож, өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга нарыг томилж, урлаг соёлын одод уран бүтээлийн дээжээрээ бэлэг барьсан юм.
Уулазлт зөвлөгөөний үеэр Аймгийн Залуучуудын холбооноос Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах хүсэлтээ гаргасан бөгөөд Залуу баялаг бүтээгчдээ яаж бэлтгэх, хэрхэн дэмжин ажиллах талаар илтгэлж тавьж, санал бодлоо хуваалцан, хамтран ажиллах талаар ярилцлаа.
“Баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөр нь хэрэгжиж эхлээд 10 сар болж байгаа ба энэ хугацаанд 400 гаруй баялаг бүтээгчдийг улс орон даяар сурталчилсан. 10 сарын дунд үеэр 1000 баялаг бүтээгчийн чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулна. Үүнд Өвөрхангай аймгаас 100 гаруй баялаг бүтээгчийг бүртгээд байна. Өвөрхангай аймаг дахь баялаг бүтээгчдийг сурталчилснаар суманд олон жил төмрийн үйлдвэрлэл явуулсан цехийг Улаанбаатар хотоос хамтран ажиллах санал тавьж өргөжүүлэхээр болсон. Монгол гутал үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдэд гадаадаас захиалга ирж 500 доллараар бүтээгдэхүүнийг нь худалдан авч байхаар болсон” хэмээн Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ц.Даваабаяр хэллээ.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд