Дотооддоо үйлдвэрлэсэн болон импортолсон өндөг 9.6-10.7 саяар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-10 08:20:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны эхний 7 сарын байдлаар дотооддоо 54.5 сая өндөг үйлдвэрлэжээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6 сая (21.6 хувь)-аар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Түүнчлэн 105.9 сая ширхэг өндөг импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 10.7 сая ширхэг (11.3 хувь)-ээр нэмэгдсэн байна.



Холбоотой мэдээ