Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-14 20:45:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих” зөвлөх үйлчилгээний төслийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газар болон Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийг Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлж, Азийн хөгжлийн банкны бодлого журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж байгаа аж. Төслийн нэгдүгээр шатанд Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотын Налайх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрээс бизнес хийх, ажил хөдөлмөр эрхлэн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй, суралцах хүсэл тэмүүлэлтэй, оёдолчин, үсчин, малчин, тариачин зэрэг тодорхой ажлын туршлагатай. Мөн ур чадвартай, төсөлд оролцох хүсэлтэй 25 эмэгтэйг төслийн оролцогчоор шалгаруулж авчээ.

Төслийн хоёрдугаар шатанд төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 эмэгтэйг шалгаруулан авсан байна. Эдгээр иргэдийг төслийн үйл ажиллагааны дараагийн шатны сургалтад хамруулах, бичил тэтгэлэг олгох замаар эдийн засгийн хувьд бие даах боломжийг олгожээ. Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүд Сэлэнгэ аймгаас төслийн нэгдүгээр шатанд шалгарсан 25 бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нөхцөл байдалтай танилцан, орчны ажиглалт үнэлгээг хийж байна. Үүний дараа төслийн хоёрдугаар шатанд шалгарсан 10 төсөл /10 эмэгтэй/ тус бүрд 2500 ам.долларын бичил тэтгэлгийг олгож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжин ажиллах юм байна.

Холбоотой мэдээ