1А орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн ажил 70 хувьтай байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-09-17 15:15:27
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Орхон аймагт ажиллах үеэрээ гэр хорооллыг орон сууцжуулах Залуус төслийн ариутгах татуургын ажлын зураг төсвийн зардлыг БХБЯ-наас шийдвэрлэхээр боллоо. Мөн Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-ний зураг төсвийн зардлыг улсын төсөвт тусгахаар болов.

Б.Мөнхбаатар сайд Орхон аймагт ажиллах үеэрээ Эрдэнэт хотын зарим бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцсан юм. Тухайлбал, 1А орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын явц болон тулгамдаж буй асуудлыг сонссон. Тус хорооллын инженерийн дэд бүтцийг Эрдэнэт үйлдвэр 12.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгаа юм. Ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Энэ ондоо багтааж ажлаа дуусгах ажээ.

 

 

Холбоотой мэдээ