“Street Fashion” өдөрлөг боллоо

ФОТО МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2021-09-19 10:54:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Гэрэл зураг сонирхогчдын Мэлмий бүлгэм, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Street Fashion 2021 өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт 11-18 насны залуучууд оролцсон юм. Анх удаа зохион байгуулж буй тус өдөрлөг хүүхэд, залууст ихэд таалагдаж буйг хэлж байлаа. 

Эрдэнэт хот 100 гаруй мянган хүн амтай. Үүний 63,9 хувь нь залуучууд юм. Тус өдөрлөг "Эрдэнэт" цэцэрлэгт хүрээлэнд болж, залуучууд халдвар, хамгааллын дэглэмээ баримталж хариуцлагатай оролцсон гэж зохион байгуулагчдын зүгээс хэллээ.