ИТХ-ын төлөөлөгчид түр үнэмлэх гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-04 15:38:34
Yesukheitumur Tumurbaatar

Ирэх 4 жилд иргэдийг төлөөлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгуулагад ажиллах төлөөлөгчид түр үнэмлэх гардлаа.

Төв аймгийн Зуунмод сумын Солонго цогцолборт энэ сарын 4-ний өдөр болсон ёслолын үйл ажиллагаанд МАН-ын 35, АН-ын 5, ХҮН-ын нэг төлөөлөгч оролцож, улс орноо хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа  амлав.

Үүнээс 4 нь  эмэгтэй бол, хамгийн залуу нь Зуунмод сумын Зүүндэлгэр багт  ялалт байгуулсан 29 настай н.Дугар байв.

Шинэ Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхны хуралдаан энэ сарын 8-нд болно. 2016 оны орон нутгийн сонгуульд 4 намын 110, бие даагч нэг гишүүн өрсөлджээ. 

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

.  

Холбоотой мэдээ