Зарим томоохон голуудын усны чанар бохирдолтой гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораториос Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ мөрөн”, “Орхон гол”, “Ерөө”, “Хараа”, “Бугант”, “Бургалтай”, “Хүдэр”, “Хиагт”, “Буурь”, “Хүдэр” зэрэг томоохон голын хяналт шинжилгээний цэгээс нийт 17 дээж авч усан дахь бохирдуулах бодисын агууламжийг тодорхойлжээ.
Шинжилгээгээр Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа Хиагт, Буурь голын усны чанарыг гадаргын усны стандарт /MNS4586:98/ дахь хүлцэх агууламжтай харьцуулахад биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.37-1.77 дахин давсан байгаа нь илэрсэн байна. Энэ нь тус голуудын усны чанар бага зэргийн бохирдолтой, хүчилтөрөгчийн горим алдагдсан, мөн аммони хэмжээ их байгааг харуулж байгаа аж.
Харин Ерөө, Бугант, Бургалтай голын орчин 6.49-6.74 сул шүлтлэгтэй, хатуулаг нь гадаргын усны /MNS4586:98/ стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулахад давсан үзүүлэлтгүй байв.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг