Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-24 17:00:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 13 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Митакэүмитэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр унагаж, 11 даваа, 2 унаатай боллоо.

 

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, маргааш Озэки Такакэйшотой барилдана. Хошёорюү /М-1/ С.Бямбасүрэн /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/, Тамаваши /М-4/ Б.Мөнх-Оргил -той хүч үзэж, түүнийг цүкидаши мэхээр давж, 4 даваа, 9 унаатай болов. Харин Тамаваши 5 даваа, 8 унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

Аки башёгийн  13 дахь өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Эндо /М-11/-той учраа таарч барилдан, түүнд хатакикоми мэхээр унаснаар 7 даваа, 6 унаатай  боллоо.


Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Окиноүми/М-8/ нар таарч барилдан Ичиножёо түүнийг кимэдаши  мэхээр давснаар 7 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

 

Харин энэ башёд 3 даваатай яваа Чёошома /М-5/ Г.Мөнхсайхан, Котоеко /М-11/-тэй барилдан, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 1 унаатай боллоо.

 

Аки башёгийн 12 дахь өдрийн байдлаар 10 даваатай шинэ Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ башёг ганцаараа тэргүүлж байна. Харин Их аваргын араас Миёогирюү, Эндо, Оношо нарын 3 сумоч 3 унаатай нэхэж явна.

Холбоотой мэдээ