Өнөөдөр нэг гэр бүлийн 2 боксчин Армийн дэлхийн аваргын төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-25 11:15:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Армийн боксын ДАШТ-ий 6 дахь өдрийн хагас шигшээ тулаанууд баасан гарагт /2021.09.24/ болж “Алдар” спорт хорооны ах дүү 2 боксчин мөнгөн медалийн төлөө тулалдаж ах Х.Энх-Амар ялсан бол дүү Х.Энхмандах өрсөлдөгчдөө ялагдсанаар хүрэл медаль хүртэв.


Москва хотноо үргэлжилж байгаа тус тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Х.Энхмандах мөнгөн медалийн төлөө Оросын тамирчин Дмитрий Двалитай тулалдаж хожигдсон юм.



Харин ОУХМ Х.Энх-Амар 56 кг-д мөнгөн медалийн төлөө Алжир улсын боксчин Усама Моржанетай ширүүн тулаан хийж яллаа.


Тэрбээр өнөөдөр/2021.09.25/ Армийн дэлхийн аваргын алтан медалийн төлөө гэргий Т.Болортуул /57 кг/ хамт Москвагийн ринг дээр хүчээ сорин тулалдах юм. Ийм тохиолдол Монголын боксын түүхэнд анх удаа болж байгаа гэдгээрээ тун сонирхолтой бөгөөд яах аргагүй онцгой үйл явдал билээ



Холбоотой мэдээ