Шаардлагатай хөрөнгө, эм тариаг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-11 08:17:07
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Шуурхай штаб энэ сарын 9-нд хуралдаж, "Ковид-19" цар тахалд шаардлагатай хөрөнгө, эм тариа, тоног төхөөрөмжтэй холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Тухайлбал, аймгийн Онцгой комиссын дарга Эрүүл мэндийн байгууллагаас гарсан санал хүсэлтийг шийдвэрлэж, Гамшгийн эрсдэлийн сангаас шатахуунд зориулж 7,8 сая төгрөг, хүчилтөрөгчийн баллоныг 15-аар нэмэгдүүлж 60 болгох, зөөврийн зориулалттай 100 ор, хүчилтөрөгчийн монитор 5, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 5, зөөврийн рентген аппаратыг шийдвэрлэхээр боллоо.
Үүнчлэн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн их засварын ажилтай танилцаж, завсарын ажлыг яаралтай хугацаанд нь дуусгах үүрэг даалгавар өгч, ирэх долоо хоногт ковидын эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлнэ гэдгийг мэдээллээ.
Холбоотой мэдээ