Зургаан иргэний нэрийг хүндэт дэвтэрт бичиж алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-17 19:24:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Залуучууд театрт боллоо. Дархан хотын өдөрт зориулсан уг хүндэтгэлийн хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ.

Аймгийн засаг дарга Б.Азжаргал “Боловсрол-2032, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг танилцуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ёсчлон баталлаа. Мөн үеэр Дархан-Уул аймгийн Хэвлэл мэдээллийн салбарын ахмад ажилтан Ж.Алтангэрэл, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ахмад ажилтан Д.Батхуяг, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Н.Бэрцэцэг, Монгол Улсын Гавьяат уурхайчин П.Очир, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн М.Хунлиуз, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хөрс судлаач агрохимич Д.Хунбагай нарыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар Хүндэт дэвтэрт нэрсийг нь бичин алдаршуулав. Мөн хүндэт дэвтэрт бичигдсэн иргэдийг Дархан одон”-оор давхар шагнасан юм.

 

Холбоотой мэдээ