Орон нутгийн төсвийн 19.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-19 14:45:52

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сургууль, шинэ театр, иргэдийн хөгжлийн төв гээд томоохон бүтээн байгуулалт өрнөж байна.

Үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлж байгаа бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт таван ажил хийхээр төлөвлөсөн хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Бүтээн байгуулалтын тендер шалгаруулалтын ажлууд 90 гаруй хувьтай байна. Мөн хөдөөгийн зарим сумыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Дэлгэрэх, Хөвсгөл сумыг холбож байгаа ажээ. Өмнө нь Хатанбулаг, Даланжаргалан, Алтанширээ сумыг төвлөрсөн дулаан хангамжид холбосон.

Холбоотой мэдээ