Гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-10-20 22:13:09

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай суманд 10 хоногийн хугацаатай зөрчил илрүүлэлт арга хэмжээг зохион байгууллаа гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Арга хэмжээний хүрээнд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд, гудамж талбайд эргүүл, хяналт, шалгалтыг зохион байгууллаа. Энэ үеэр зөрчил үйлдсэн 12 иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажилласан. Мөн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх. Гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбоотой хууль дүрмүүдийг иргэдэд танилцуулах, зурагт хуудас тараасан байна. Эргүүл хяналт шалгалтын ажлыг аймгийн 24 суманд нэгэн зэрэг явуулж байгаа. Энэ жил аймгийн хэмжээнд гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийн тоо буурсан гэв. 

Холбоотой мэдээ