Хятадын Коммунист намын 6-р бүгд хурал Бээжин хотод эхэллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-11-08 14:28:32

Бээжин /МОНЦАМЭ/. Дөрөв хоног үргэлжлэх Хятадын Коммунист намын /ХКН/ зургаадугаар бүгд хурал өнөөдөр өглөө Бээжин хотноо эхэллээ.  

    Синьхуа агентлагийн мэдээлснээр, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Намын Төв хорооны Улс төрийн товчоог төлөөлөн ажлын тайлангаа тавьж, “ХКН-ын 100 жилийн тэмцлийн томоохон ололт амжилт, түүхэн туршлагын талаарх” хэлэлцүүлгийн төсөлд тайлбар хийв.

    Энэ удаагийн бүгд хурлын гол хэлэлцэх асуудал нь ХКН-ын Улс төрийн товчоо Намын Төв хороонд ажлаа тайлагнах, Намын 100 жилийн тэмцлийн томоохон ололт амжилт, түүхэн туршлагын талаар үнэлэлт дүгнэлт хийж, тогтоолыг батлах юм.

    Тус түүхэн тогтоолыг батлах нь энэ удаагийн бүгд хурлын онцлох үйл явдал болох бөгөөд энэ нь ХКН-ын бүгд хурлаар баталсан түүхэн асуудлаарх гурав дахь тогтоол болно. Үүнээс өмнө ХКН-ын бүгд хурлаар ХКН-д чухал нөлөө үзүүлсэн хоёр “түүхэн тогтоол”-ыг баталж байсан байна.  

Холбоотой мэдээ