Сэлэнгэ аймгаас улсын цолтой бөх хоёр төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-13 11:21:51

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Сэлэнгэ нутгаас улсын цолтой бөх хоёр төрлөө.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр Монгол Улсын харцага, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан Монгол Улсын начин цол хүртэж нутгийн зон олноо байрлуулаа. Мөн Б.Болд ахлагчтай шагайн спортын багийнхан Монгол төрийнхөө их баяр наадамд цэц мэргээ гайхуулан өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Сэлэнгэ түмэн их төрийн наадамдаа амжилт дүүрэн сайхан наадлаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ