Ариутгалын пункт ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-11-22 12:30:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймагт Мал эмнэлгийн хяналт, ариутгалын пунктын барилгыг ашиглалтад хүлээж авлаа. Энэхүү аруитгалын пункт ашиглалтад орсноор олон улсын хөл хориот гоц халдварт болон халдварт зооноз өвчин аймаг, бүс нутаг дамжин тархахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж буй юм.

Пунктыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, аймгийн Засаг дарга М.Идэрбат, МЭГ-ын газрын дарга М.Молорчимэг болон холбогдох хүмүүс оролцов.

Эхний ээлжинд зөвхөн машин, техник хэрэгсэлд ариутгал хийх барилга ашиглалтад орсон байна. Ирэх онд шаардлагатай тоног төхөөрөмжийг нь шийдвэрлэнэ гэдгээ УИХ-ын гишүүн Ж.Батсуурь амалжээ.

 

Холбоотой мэдээ